8o
Улаанбаатар хот
mobile menu

Имарт буюу Скай хайпермаркет ХХК “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа

2018-05-01 09:01:12

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран зохион байгуулдаг Монголын“ТОП-100 ААН”–ийг өргөмжлөн  шалгаруулах ёслол өнгөрөгч Баасан гариг буюу 4-р сарын 27-ны өдөр 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус шалгаруулалтаар улс орны эдийн засаг, нийгэм, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагуудыг борлуулалтынорлого, татвартөлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн үндсэн 5 шалгуураар жил бүр шалгаруулдаг.

Имарт буюу скай хайпермаркет ХХК нь өнгөрсөн онд мөн адил тус шагналыг хүртэж байсан ба энэ жил амжилтаа ахиулан “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа.

Скай хайпермаркет ХХК нь 2017 оны 9-р сард 2 дахь салбар буюу Имарт Хороолол салбараа шинээр нээж 300-аад ажлын байр, Чингис салбарын 5, 6-р давхарыг 12-р сард нээснээр 100-аад ажлын байрыг шинээр бий болгожээ. Өдгөө дотоодын нийт 1,000-аадхарилцагчидтай хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин, “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эрүүл чанартай бүтээгдэхүүн, дэлхийн стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээг цаг алдалгүй хэрэглэгчдэдээ үзүүлэн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment