“Арт хаус" төвд Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран “Бичин жилийн өнгө” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тав дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэнд 10 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүмүүс оролцож байгаа аж.
XVII жарны гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн энэхүү үзэсгэлэнд Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам зэрэг төрөл бүрийн чулуун хөөрөг, алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа зэрэг эдлэлүүд дэлгэгджээ. Хөөрөгний хувьд ур хийцээсээ хамаарч 3-300 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.