8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүнэ

2018-05-01 09:17:00

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлт өгсөн байна. Тэдний хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. 

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХОРИХ
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРЬЖ ШОРОНД ХИЙ. БИД ТӨРИЙН АЛБАНД 35 ЖИЛ ЗҮТГЭСЭН. ИЙМ ХУЛГАЙЧ ЦАРАЙ НЬ ХУВИРАХГҮЙ ХҮРЭЛБААТАР ШИГ -САНГИЙН САЙД НАРЫГ БҮГДИЙГ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ШОРОНД ХОРЬ.
2018/05/01 202.131.228.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment