8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-01 10:38:09

Хонь - (3/21-4/19) 

Сэтгэхүйн эрч хүчний өөрчлөлт хувиралттай өдөр. Өөрчлөлт болох, шинэ хүмүүстэй танилцах, харилцаа холбоо тогтоох бололтой. Гэнэтийн төлөвлөөгүй зарлага гарч гэр бүлийн төсөвт хүндрэл учирч болзошгүй. Үүнд анхааралтай ханд. Энэ өдөр хонинуудаас дээд зэргийн зохион байгуулалт, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байхыг шаардана. 

Үхэр - (4/20-5/20) 

Таван сараас эхлэн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Энэ сард сувилалд явж амар. Таны өмнө шийдвэрлэвэл зохих харилцааны асуудлууд тулгарч ирэх болно. Гэр бүл болон эцэг эхтэйгээ харилцах харилцаа чинь тийм ч сайн биш байна. Иймээс тэдэнтэй маргаан үүсгэхээс татгалз. Аливаа нэгэн зүйлийн учрыг олох гэж байна гээд өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулж магадгүй байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдгийг санаарай. Нервийн систем суларсан учир хямралын байдал, нойргүйдэл үүсэх магадлалтай. Өөрийнхөө төлөө санаа тавихгүй бол таны төлөө санаа зовох хүн тийм их байхгүй л болов уу үүнийг анхаар. 

Ихэр - (5/21-6/21) 

Энэ өдөр ихрийнхний материаллаг бааз суурь ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтэлгүй хэвээр байх бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ дэндүү ташаа ойлголцох бололтой. Урьд өмнөөс илүү өнөөдөр өөрийн санаа бодол, үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах ба тэвчээртэй байж, биеэ барих хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж, сэтгэл санааны хямрал гарч болзошгүй. Магтаал ба шагналд тэмүүлэх нь таныг наргианы бай болгоно. Энэ өдөр сэтгэл тайван бус, аливаад сэтгэл дундуур байж амьдралаа өөрчлөх, холхон явах xvcan төрнө. Юм худалдан авах, зугаацан цэнгэхтэй холбоотой зарлага гарна. 

Мэлхий - (6/22-7/22) 

Гэр орноо тохижуулах байраа томсгох зэрэг ажил тань нурж болзошгүй. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэ. Өнгөрсний талаар үйл явдал болж ирээдүйн ажлын чин шугамыг чин бүрдүүлнэ. Найзууд болон дотны хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр эрсдэлтэй байлалд орох хэрэггүй. Болгоомжтой хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилт эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зорилгодоо хүрэх сэтгэл хөдлөл нөлөөлнө. Таны толгойнд орж ирэх шинэ санаа болон уран сэтгэмж тань бодит болж материаллаг болон оюун санааны дэмжлэг авна. Мэлхийн ордны эрчүүдийг романтик болзоо хүлээж байна. Өөртөө итгэлтэй байдал тодорхой хэмжээгээр нэмэх болно. 

Арслан - (7/23-8/22) 

Нөхцөл байдал хүнд боловч найдваргүй болчхоогүй байна. Үе үе найз нөхөдтэйгөө уулзаж бай. Таны найз нөхдийн зөвлөгөө тусламж яг одоо хэрэгтэй байна. Амьдралдаа хэт хурдан байдлаар хандах хэрэггүй. Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, цэвэрлэ. Өдрийн хоёрдугаар хагаст үзэл бодлыг чинь өөрчлөх танилтай учирна. Сэтгэл санаа чинь эргэн тойрны хүмүүст чинь нөлөөлнө. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Таны даалгавар санаа бодлыг цэвэрлэхэд оршино. 

Охин - (8/23-9/22) 

Ажил хэргийн холбоо тогтоох, шийдвэр гаргахад боломжийн өдөр. “Ариун" өдрүүдийн нэг болой. Хэрэв өнөөдөр танд томоохон гэрээ хэлэлцэл хийх болон ашигтай ажлын санал хүсэлт тавивал эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хүлээн авах хэрэгтэй. Од эрхэс урьдын адил таны эрүүл мэндэд аюул заналхийлж буйг зааж байна. Биеийн хүчний ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй арилжаа наймаанаас татгалз. Өвчин хуучаа сэдрээхгүйн тулд биеэ сувилуул. Энэ өдөр хүнд зөрчилтэй үеийн эхлэл байх болно. Хамт олон, дотны хүмүүстэйгээ харьцах харьцааны бат бөхийг шалгах болно. Аадар эсвэл хур бороо зүүдэлбэл одоогийн байр сууринаасаа ухарна. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Урт хугацааны турш үргэлжилсэн саад тотгор таны ажилд саад учруулах болно. Хэрвээ та чухал бизнесийн уулзалт хийх гэж байгаа бол зөвшилцөлд хүрэхэд хангалттай барим сэлт бэлдсэн эсэхээ шалга. Идэвхтэй хөдөлгөөн хийж, бясалгал үйлдэх нь шалгалт өгөх гэж байгаа хүмүүст их сайн нөлөө үзүүлэх бөгөөд гадуур зугаалж цэвэр агаар амьсгал. Ах эгч нар тань танаас мөнгө зээлэхийг хүснэ. Та хэдийгээр тэдэнд туслахыг маш их хүсэж байсан ч танд  боломж гарахгүй байж магадгүй. Тиймээс тэдэнтэй сайн ярилцаж, өөр хэн нэгнээс тусламж авч болох арга замыг зааж өг. 

Хилэнц - (10/23-11/21) 

Өнөөдөр хамаатнууд, гэр бүлийн хүмүүсийн амжилт таныг баярлуулж, цаашдын харьцааг бэхжүүлнэ. Ялангуяа өсвөр насныхан хичээл номдоо үсрэлт хийж багш нартаа үнэлэгдэх бөгөөд энэ эрч хүчээ алдахгүй байхыг хичээгээрэй. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно. Гэхдээ аливаа асуудлыг үнэн бодитойгоор дүгнэх нь зохилтой байна. Угийн сэргэлэн цовоо та баргийн хүний хэлсэн үгэнд унахгүй хэдий ч шалихгүй юманд амархан хууртагдана. 

Нум - (11/22-12/21) 

Энэ өдөр өөрийгөө хянах чадвар сул байгаа тул ач холбогдол багатай, ердийн ажлаар оролдвол зохино. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд муугүй үе. Гэвч оройдоо харьцаанд бэрхшээл үүснэ, эсвэл техник эвдрэх магадлалтай. Шийдэмгий бус санагдаж, ямар нэгэн ажил хийх сонирхол төрөхгүй бол зөн билигтээ найдаж, чухал ажлуудаа хойш нь тавь. Хэн нэгний санал болгосон, аль эсвэл эхлүүлээд байгаа ажлаасаа татгалзах хэрэг гарах бололтой. Магадгүй, танд гадна талаасаа эхлүүлээ дотоод сэтгэл, оюун бодлоор төгсгөж бүхнийг эрс өөрчлөх хүсэл төрж мэднэ. 

Матар - (12/22-1/19) 

Дотоод зөрчил гадаад хөл үймээнээс таслагдах өдөр. Өөрийн бололцоо ба хүсэл сонирхлоо ялган дүгнэж цэгнэ. Энә нь олон зүйлийг ойлгож үнэлэхэд хүргэнэ. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа нэлээд хүндэрч болзошгүй. Энә өдөр биеэ сайн барьж, ердийнхөөрөө сэтгэл хөдлөлөө хурцаар бүү илэрхийл. Уурлаж хэлэхээр бэлдсэн үгнүүд чинь ялдам бус байх болно. Тиймээс хайртай хүмүүстээ халамжийн үг хэл.

Бумба - (1/20-2/18) 

Өөрийн дутагдлаа өөгшүүлэх эсвэл зоргоор тавих нь таагүй явдалд хүргэнэ. Сайхан мэт боловч аюултай санал хүлээн авах хэрэггүй. Магадгүй хуучин найз чинь өөрийгөө өөр талаас харуулж болох юм. Эмэгтэй хумхууд биеийн хөдөлмөр хийх биеийн тамираар хичээллэх нь зохистой. Оройн нь шалтгаангүй уурлах, сэтгэл санаа муу болж болно. Ид шидээр оролдох ба толинд харсны хэрэггүй. Тохиолдлын танилуудаас зайлсхий. Эрсдэлтэй үйлдвэрлэлд бүү оролц. Өөрийгөө хяна. 

Загас - (2/19-3/20) 

Од эрхсийн байрлал загасныхны оюун ухааны үйл ажиллагааны өндөр чадвар илэн далангүй байдал, үнэнч шударга, өөрийгөө хүндлэх мэдрэмжийг сэргээнэ. Загасныхны осолтой дайсан нь тэдний хэл байх болно. Энэ ордны эрчүүдийн хувьд од гараг олон нийттэй харьцах, хамтаараа хичээллэх, ажлын албан тушаал ахих эсвэл ганцаараа амрахыг зөвлөж байна. Бодлогогүй шулуухан хэлсэн үг нь ганцхан хоромд урд өмнө бий болгосон бүхнийг үгүй хийж магадгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment