Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж үргэлжлүүлэх эсэхийг нь шүүнэ хэлэлцлээ. Шүүх хурал өглөө 09:00 цагт Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж байна. Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна. Харин Б.Ариунсанг монгол улсын хилээр гарахыг хориглож, батлан даалтанд гаргажээ.
ШУУД: С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорьж, Б.Ариунсанд хилийн хориг тавив
2018-05-01 13:24:00