Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас найман дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 41 ерөнхий боловсролын дунд сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байсан хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 400 гаруй нэр төрлийн 500 гаруй кг химийн бодисыг илрүүлжээ. Дунд сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байсан 400 нэр төрлийн 332 кг бодис нэр хаяг тодорхой бус 500 гаруй төрлийн 251 кг химийн бодис нийт 582 кг, хураагдсан 100 гаруй кг химийн бодисыг ангилан ялгалт хийж хадгалсан байна. Үүний үр дүнд 50 гаруй мянган ЕБС-ийн сурагч, 3000 гаруй багш ажилчид химийн хорт бодисонд хордох, аюулын эрсдэлийг бууруулжээ.
Сургуулиудаас 582 кг химийн бодис илрүүлжээ
2016-02-03 11:11:00