8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудав

2018-05-01 16:52:28

"Багш нарын цалин нэмүүлэх" түр хорооноос мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд өмнө нь мэдээлэл хийж тавдугаар сарын 1-ны өдрийн дотор цалинг нь нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. 

Засгийн газраас тэдний шаардлагын хугацаанд цалинг нэмээгүй учраас ийнхүү дараагийн алхам руу гаа оржээ. Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж, цалин яагаад нэмэхгүй байгаа, цалин нэмэхгүй байх шалтгаануудыг тодруулахыг хүсчээ.  Багш нарын зүгээс сайд нарт хандан, тавдугаар сарын 9-ны дотор хариу мэдэгдэхийг шаардаж байна. Хэрэв багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол  Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэллээ. 

Мөн салбарын сайд маань багш нарыгаа дэмжихийн оронд та нарын оронд ажиллах хангалттай боловсон хүчин байна гэж мэдэгдсэн гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэж нэг үг бий.Хэрээ мэдэж хэнхэлзээч.Та нараар олон түмэн дутахгүй шүү.
2018/05/01 203.91.115.40
Zailaa
Bagsh nar Zailaa,naad golood baigaa tsalingaar chine ajillah xyseltei ajilgyi bagsh nar gudamjaar dyyren bna,muu Bagsh ner gutaasan yalgadasnuud,
2018/05/01 202.21.106.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment