Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.
Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөддугуйн болон явган хүний замтай байх юм.
Улаанбаатар, Налайхчиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд1963, 1965 онуудад барьсан бөгөөд50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тулНалайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна.
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлхавто зам болон Туул гол дээрхБаянзүрхийн шинэ гүүрийгашиглалтад оруулснаарУлаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч,хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч,зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангахөндөр ач холбогдолтой юм.
Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх аж.