Сүүлийн өдрүүдэд МАХН-ын санхүүжилттэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэн П.Алтанжолоо олон нийтэд хандлаа. Тэрээр “МАХН-ын санхүүжилттэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй төрөл бүрийн мэдээлэл гарч байна. Нам бус, жирийн иргэн хүний хувьд энэ намын мөрийн хөтөлбөр амьдралд ойр, хэрэгжих боломжтой учраас дэмжиж байна. Өнөө маргаашаа бодож нүүрс, мөнгө тараахын оронд улс орноо хөгжүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд би хувиасаа 500 мянган төгрөгийг МАХН-д хандивлаж байна. Би хувиараа бизнес эрхэлдэг жирийн нэг иргэн. Төмөр зам барих, оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах зэргээр улс орныг хөгжүүлэх ажлыг нарийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн МАХН-ын зорилт, мөрийн хөтөлбөр таалагдаж байна. Тиймээс залуус санхүүжилтын тал дээр хүндрэлтэй намаа дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд 5, 10 мянга гэхгүйгээр хандив өргөхийг уриалж байна” гэлээ.
П.Ариунжолоо: МАХН-д 5, 10 мянга гэлтгүй хандив өргөхийг уриалж байна
2016-02-03 11:46:00