Өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс-Монгол"-ын захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Ингээд Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон. Мөн Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл Оюутолгойн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан хэргээр хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг, "Жаст"-ын Ш.Батхүү нарыг хэрхэн тухай мэдээллийг хүргэе.
Тэднийг хориод 22 хоног өнгөрчээ. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм. Тодруулбал, Тэднийг шүүх хурал дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг 30 хоногоор саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хугацааг сунгах уу эсвэл тэднийг суллах уу гэдгийг ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэх юм. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон. Монгол улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй үүнийхээ хариуда их хэмжээний авлигал авсан байх магадлалтай хэмээн АТГ-аас шалгаж буй. Мөн тус гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг хорих уу гэсэн асуулт олон нийтийн дунд байгаа. Тэгвэл АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Л.Гансүх болон Д.Зоригт нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно.
Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас их хэмжээний мөнгө зээлж улсыг хохироогоод байгаа “Жаст” группийн эзэн Ш.Батхүүг цагдан хориод нэг сар 16 хонож байна. Хоригдсон цагаас эхлэн хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, сахарын өвчин нь хүндэрч, хоол ч идэхгүй байгаа талаар мэдээлэл гарч байсан.
Т.Наран