12o
Улаанбаатар хот
mobile menu

Алдартай хүмүүс мөнгөний тухай юу хэлэв

2015-10-09 14:41:00

•    “Инноваци бол судалгаанд хэр их мөнгө зарж байгаатай ямар ч холбоогүй. Apple анх Mac компьютерээ шинээр гаргаж байхад IBM манайхаас дор хаяж 100 дахин их мөнгийг судалгаандаа зарцуулдаг байсан. Тиймээс энэ бол мөнгөний тухай ойлголт биш. Энэ бол чамд ямар хүмүүс байгаа, чи тэднийг хэрхэн удирдаж байгаагаас хамаарах зүйл” Стив Жобс, Apple-ын үүсгэн байгуулагчдын нэг

 

•    “Хэн ч алдаа хийхийг хүсдэггүй. Гэвч хамгийн муу зүйл бол надад итгэж, бизнес санаанд минь үнэмшсэн хөрөнгө оруулагчдын мөнгийг алдаж, энэ ажил маань үнэхээр хэрэгжиж чадах эд мөн үү гэж өөрөөсөө асуух үе…” Ник Вүүдмэн, GoPro-гийн үүсгэн байгуулагч 

 

•    “Албан ёсны боловсрол чамд амьдрах хэмжээний мөнгө өгнө, өөрийн олж авсан боловсрол чамд баялаг авчирна” Жим Рон, бизнесмэн, зохиолч, илтгэгч  

 

•    “Чи өдөр бүр олон цагаар ажиллахын оронд бусдыг өөртөө мөнгө авчирдаг болгох хэрэгтэй” Ник Хаас, Loot-ын үүсгэн байгуулагч

 

•    “Ямар нэг зүйл хийлгүй удах тусмаа чи их мөнгө алдана” Карри Уилкерсон, зохиолч, илтгэгч

 

•    “Хамгийн сайныг бүтээхээр ажилла. Хамгийн муу тохиолдолд бэлтгэлтэй бай. Үр дүнг нь харин хөрөнгө болго” Зиг Зиглар, бизнесмэн, зохиолч, илтгэгч

 

•    “Боломж нь ажил хөдөлмөрөөр хучигдсан байдаг тул хүмүүс ихэнхдээ түүнийг олдоггүй юм” Томас Эдисон, бизнесмэн, зохион бүтээгч  

 

  •    “Маш олон хүн өөрийн дургүй хүмүүст гайхуулахын тулд хүсээгүй юмаа худалдан авч, өөрөө олоогүй мөнгийг дэмий үрж байна” Уилл Рожерс, жүжигчин

 

•    “Мөнгөтэй болохоосоо өмнө мөнгийг дэмий бүү үр” Томас Жефферсон, Америкийг үндэслэгч

 

•    “Дүрэм нэг: Хэзээ ч битгий мөнгөө алд, Дүрэм хоёр: Дүрэм нэгийг хэзээ ч бүү март” Уоррен Баффет, хөрөнгө оруулагч, бизнесмэн

 

•    “Дараах олон W-ээс хамаарч мөнгөний үнэ цэнэ амьдрал дээр хэд дахин үрждэг: What you do, When you do it, Where you do it, with Whom you do it” Тимоти Феррис, “The 4-Hour Workweek” номын зохиолч

 

•    “Амьдралаа мөнгөнд захируулаад хэрэггүй. Харин амьдралаа сайхан болгоход мөнгөнөөс туслалцаа ав” Жон Рэмптон, Due компаний CEO

 

•    “Бага зардалд хянамгай бай, жижигхэн цоорхой том онгоцыг живүүлдэг” Бенжамин Франклин, улс төрч, дипломатч  

  

•    “Хэрвээ мөнгө чамд эрх чөлөө авчирна гэж бодож байвал тэр худлаа. Хүнийг бие даасан байлгаж чадах цорын ганц арга зам бол мэдлэг, туршлага, чадвар хуримтлуулах” Хенри Форд, Ford Motor компаний үүсгэн байгуулагч

 

•    “Мөнгөтэй болсноор аз жаргал ирдэггүй. Харин амжилтын баяр хөөр, хийж бүтээхийн төлөө зүтгэл дээр аз жаргал оршдог” Франклин Рузвельт, ерөнхийлөгч

 

•    “Бүгд чиний лимузинээр зорчихыг хүсдэг, гэвч лимузин чинь эвдрэхээр хамт автобусанд суух хүн чамд хэрэгтэй” Опра Уинфри, хэвлэл мэдээллийн од

 

•    “Ухаантай хүний зүрхэнд бус тархинд мөнгө байдаг” Жонатан Свифт, “Гулливерын аялал”-ын зохиолч

 

•    “Мөнгөтэй байж, мөнгөөрөө дуртай зүйлээ худалдаж авах нь сайхан ч мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлийг алдаагүйдээ баярлаж явах нь бас сайхан” Жорж Хорас Лоример, сэтгүүлч, зохиолч

 

•    “Мөнгө яг сэтгэл хөдлөл шиг. Амьдралаа алдчихгүйн тулд түүнийг хянаж байх хэрэгтэй” Наташа Мансон, зохиолч, илтгэгч, “Be Magic” компаний CEO

 

•    “Мөнгө бүхнийг бүтээдэг гэж бодоод хэрэггүй. Үгүй бол чи мөнгөний төлөө бүхнийг хийхэд хүрнэ” Вольтер, зохиолч

 

 

•    “Мөнгөтэй хүмүүсээс гадна баян хүмүүс бас байдаг юм” Коко Шанель, загвар зохион бүтээгч

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment