Цагдаагийн алба хаагчид гал түймрээс хүний амь аварчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо "Баянголын ... тоотод гал гарч байна" гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гарагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэв журмын цагдаа Н.Барбаатар, дэд ахлагч Г.Чингис нар ажиллажээ. Цагдаагийн алба хаагчид тус тоотын “....” хүнсний дэлгүүрт гал гарч, иргэн Б /эрэгтэй, 52 настай/, А /эрэгтэй, 12 настай/ нарын зургаан хүний амийг аварч, эмнэлэгт хүргэж өгсөн байна. Гал түймрийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.