Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дахь удаагийн хагалгааг хийх гэж байна. Хагалгааны эхний өдөр монголд анх удаа 4 нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах аж. Харин хоёр дахь өдөр нь хүндрэлтэй өндөр настанд хийх юм. Тус хагалгаанд БНСУ-ын "Асан" эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцох юм аж. Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа юм.
Анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гэж байна
2018-05-02 13:59:06