Автотээврийн үндэсний төв, ТӨҮГ тавдугаар сарын гуравны өдөр Сүхбаатарын талбайд авто тээвэртэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй иргэдэд хүргэнэ.
"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөгийг зорьж ирсэн олон нийтэд
-Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүх мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх,
-хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах,
-баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх,
-бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх,
-сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах,
-хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах,
-мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох зэрэг нэг дороос бүхий л үйлчилгээг авах боломжтой.