8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар агаарын бохирдлоор дэлхийн 4300 орноос 17-д жагслаа

2018-05-03 08:33:00

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага дэлхийн 4,300 хотын агаарын чанарыг судалсан судалгааны тайлангаа өчигдөр танилцууллаа.Тодруулбал, тус судалгаанд хамрагдсан 4300 орноосагаарын чанар хамгийн муу эхний 17 хот нь Энэтхэг, Кувейтийн Аль Субах Аль Салем, Хятадын Баодинь, Улаанбаатар гэх мэт хотууд шалгарсан байна. Тодруулбал,

Дэлхийн 4,300 хотоос агаарын бохирдлоор тэргүүлсэн эхний 17 хот:

  1. Канпур (Энэтхэг)
  2. Фаридабад (Энэтхэг)
  3. Варанаси (Энэтхэг)
  4. Гаяа (Энэтхэг)
  5. Патна (Энэтхэг)
  6. Дели (Энэтхэг)
  7. Лакноу (Энэтхэг)
  8. Агра (Энэтхэг)
  9. Музафарпур (Энэтхэг)
  10. Сринагар (Энэтхэг)
  11. Гургаон (Энэтхэг)
  12. Жайпур (Энэтхэг)
  13. Патяла (Энэтхэг)
  14. Жодпур (Энэтхэг)
  15. Аль Субах Аль Салем (Кувейт)
  16. Баодинь (Хятад)
  17. Улаанбаатар (Монгол)

Мөн агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алдаж байгаа талаар ДЭМБ танилцуулсан байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд 10 хүн тутмын 9 нь бохирдол ихтэй агаараар амьсгалж байгаа бөгөөд агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна” хэмээн тус байгууллагын тараасан мэдэгдэлд дурджээ. Агаарын бохирдлын улмаас нас барсан хүмүүсийн 90 хувь нь нэг хүнд ноогдох орлого нь бага болон дундаж голдуу Ази, Африкийн улсуудын иргэд байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ “Агаарын бохирдлын улмаас бид бүгд аюулд ороод байгаа хэдий ч хамгийн түрүүнд ядуу буурай орны ард иргэд зовж шаналж байна” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эх
Зөвхөн өвөл л 17-д бичигдэх байх,,, бусад улиралд арай ч үгүй байх шүүь хүмүүсээ!
2018/05/03 103.206.195.166
Zochin
Ene heden setguulch nertei yamar ch medleggui heden yumnuudig yaaltai ch biee de.uls bish hot bailgui de.bichsen medeegei unshij hayanadaggui yum bh da
2018/05/03 202.179.27.21
zochin
4300 oron bish hot bailgui de ene heden setguulch nertei malnuud yamarch medleg alga hoorhii de
2018/05/03 43.228.130.73
ббб
ДЭЛХИЙД 4300 ОРОН БАЙХГҮЙ ...энэ бичигч,сэтгүүлч гэх юмнуудыг яах билээ дээ ... бичиж байгаа зүйл нь " ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ " шиг...бичиж байгаа зүйлээ хянаж үзэж байгаа ч....
2018/05/03 202.55.191.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment