8o
Улаанбаатар хот
mobile menu

Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээрийг баталлаа

2018-05-03 09:40:00

-Засгийн газрын өнөөдрийн /2018.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино өнгөрсөн сард Монгол Улсад айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалын үеэр тэрбээр "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газраас баталлаа. Ингэснээр иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

Мөн Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsogtbaatar huurd
Mongolchuud yavahgui orontoi iim geree zugeerl nud huurah gesen hooson helber shuudee Tcogtbaatar offshoorchin minee, uheereei chi muu hujaa min
2018/05/03 99.252.237.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment