Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын одоогийн дарга, дэд даргыг өөр хүнээр солихоор яаравчилж байна. Тэрбээр АТГ-ын дарга Х.Энхжаргалын үүрэгт хугацаа дууссаныг мэдэгдээд түүний оронд томилогдох хүнийг ард түмнийхээ санал асуулгаар тодруулна гэж попорсон. Тэгвэл Ерөнхийлөгч ард түмнийхээ саналыг авч дууссан байна. 10 хоногийн туршид явуулсан санал асуулгаар З.Энхболд тэргүүтэй 10 хүн өндөр оноотойгоор тодорч гарч иржээ. Санал асуулгын явцад чухам хэн нь хэнийг нэр дэвшүүлж байгаа нь нууцлагдмал байсан. Тэгэхээр энэ 10 хүнийг яг, таг иргэд тодруулсан гэдэгт эргэлзэж бас болох юм. Саналыг нийт 6,405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6,382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5,657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлжээ.
Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг дарааллаар нь танилцуулбал ,
Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина. Хэдийгээр иргэдийн олонхийн санал, дэмжлэгийг авч дээр дурдсан эхний 10 нэр дэвшигчийн жагсаалтад багтсан боловч тухайн нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Тодруулбал,
“Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.Олонхийн санал авч эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг хангаагүй байна.
Иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй саналуудыг санал нэгтгэх, тоолоход (дарга, дэд дарга) тусгаагүй бөгөөд нийт саналын тоонд оруулжээ.
АТГ-ын даргыг тодруулж УИХ-аар хэлэлцүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ АТГ-ын одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй цаашлаад ард түмний санал асуулгаар тодруулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх УИХ-ын гишүүд байгаа юм. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнээс асуусан нэр барьж өөрийнхөө ойр дотны хүнийг АТГ-ын дарга болгох магадлал өндөр байгаа юм. Тодруулбал, ЕТГ-ын дарга З.Энхболд, АТГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга Г.Баасан нарыгтомилж магадгүй юм.