8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюунлаг иргэн, Монголын ирээдэй олимпиадад Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүн байр эзэллээ

2018-05-03 14:54:31

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар  Хөвсгөл аймагт ОЮУНЛАГ ИРГЭН, МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ сурагчдын англи хэл, математикийн олимпиад зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Олимпиадад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 9 сургууль болон 21 сумын 1250 гаруй сурагчид оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Математикийн хичээлийн төрөлд нийлбэр дүнгээр Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүн байр, Эрдмийн далай цогцолбор сургууль дэд байр, Их-Уул сумын сургууль гуравдугаар байр, Англи хэлний хичээлийн төрөлд Эрдмийн далай цогцолбор сургууль тэргүүн байр, Дэлгэмөрөн цогцолбор сургууль дэд байр, Титэм ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment