8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын даргад хамгийн их санал авсан Д.Даваа-Очир гэж хэн бэ

2018-05-04 09:08:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга болон дэд даргыг сонгох сагал хураалт 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд явагдсан. Нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авлигатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авлигатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг тус тус нэр дэвшүүлж, санал өгсөн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ. 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нар нь Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзжээ. 

Ингээд нэр дэвшсэн хоёр хүний талаар мэдээллийг хүргэе. 

Даваанямын Даваа-Очир хувьд 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж. 

Харин Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ арай худлаа.ххүмүүс мэдэхгүй хүндээ санал өгөх үү
2018/05/06 202.9.41.37
zochin
Yaj batlah yum bol hamgiin olon sanal avsaniig. ih hurlaar batal batlahgui bol zasgiin gazariig unagaan ih hurliig taraan gej hor nairuulah yum bna daa
2018/05/05 122.201.24.250
Munku
Hna hezee ard tumenii sanal.awchihaa we.buyangiin jagaa l deer bsiim daa.ene 2.ch nugu hedteige adilhan l bn biz
2018/05/05 66.181.186.13
zochin
eeee burhan min . enhjargaliin bolovsron hajuud ni shalbaag yum bn . enhjargal papa ch vgvi shvvdee . gicjii gej...
2018/05/04 77.136.42.134
Зочин
ИЙМ ЧУХАЛ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ ХУНИЙГ ЦАХИМААР АСУУСАН НЭР ЗУУГЭЭД ТОМИЛЧИХДАГ ЮМУУ САНАЛ ЯАЖ АВСАН , ЗОВ БУРУУ БОЛСОН ЭСЭХИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ? МАНАЙ ЕРОНХИЙЛОГЧ ЮУН Л ХИЙГЕЕД БАЙНА ДА А ЭНЭ АЖИЛЧ
2018/05/04 122.201.22.164
Цнд
Авилгалд хэдий хугацаагаар суралцсан бол. Бүр шилдэгийг нь олоод томилчох ве. Итгэхэд бэрх бн. Энэ төр шүүх прокурор хууль цагдаа нар бхд шүү
2018/05/04 66.181.160.98
zochin
OdoogiinATGd.ajillaj.,bgaa.hun.sain.shudarga,..ajillaj,chadna.gedegt.itgej.yaj.chadaj.bnaaATGd.ajilladag.humuusiin.talaar.humuus.yanz.buriin.yam.ih.yaridag.sonsoj.bsan.bolohoor.edend.hezee.ch.itgehgui
2018/05/04 64.62.232.77
zochin
erunhiilugch.mini.dee.yasan.teneg.yam.hiideg.yam.be.ternii.orond.Baasan.guaig.tavichihgyu.yavaa.
2018/05/04 64.62.232.77
zochin
ard.tumen.edniig.medeh.ch.ugui.tanih.ch.ugui.tegeleer.uursduu.l.uursdiinhuu.tuluuu.hamasatan.sadan.tanidag.buh.hunee.daichilsan.baih.uram.hugarchihlaa
2018/05/04 64.62.232.77
zochin
odoogiin.ATGd.ajillaj.bgaa.humuust.oligtoi.hun.neg.ch.bhgui.dandaa.uls.turchdiin.gar.hulnuud.bdag
2018/05/04 64.62.232.77
Mogol
Энэ хоёр нөхөр МАН ын гар хөл л байналээ. Юу ч хараад нэмэргүй боллоо.
2018/05/04 202.21.106.119
Нэрэн
Бас нэг БӨГС ДОЛООГЧ БХ ВИЙ ДЭЭ
2018/05/04 202.179.27.24
Amber rose
Gol ni awilgach nohduudiig l sain shalgaj hergiig ni zuw shiidej chafaj bval
2018/05/04 27.123.212.143
Undur nastan irgen.
Meregjliin l himuus bnshdee.Shalgyur ni taarch bn.Bas doktor halgaalsan erdemleg talaasaa ch bolj bn.Neeh olnii tsnil bolson hun demii gej bodoj bm.Gol ni shudraga ajillah l heregtei,
2018/05/04 103.212.119.118
Цагаан
Энэ 2-т нэг л сайн итгэл төрөхгүй байна.Яагаадыг бөө мэд.Бохирдхоогүй бол болох л байх
2018/05/04 103.212.118.71
ХУРЦ
Гүйцэтгэх ажил хийж үзээгүй хүмүүс яаж энэ байгууллагыг удирдана даа
2018/05/04 27.123.214.107
зочин
Санал асуулга шоу Женкогоос юу ч харах хэрэггүй дээ.
2018/05/04 182.160.37.30
зочин
дэмжиж байна. мэдлэг боловсролтой чадалтай хүмүүс бана. оросын чикистүүд байна даа. болж. муу америкийн гар хөл бологчид монголыг маань залгих шахаж байсан юм. тэдний нам дараад өгөөрэй дээ
2018/05/04 103.212.118.44
Zochin
Uram hugarch bna. Sanal asuulga nereer iim ch songolt hiih gej
2018/05/04 95.91.240.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment