8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2018-05-04 11:45:08

Энэ долоо хоногт буюу дөрөв дүгээр 30-наас тавдугаар сарын 4-ний хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг,хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар албаныхан дуулгалаа.

Тухайлбал, өчигдөр 5 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг “Да хүрээ” гудамж, Эрдэнэ толгойн замд “Grace” маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 6 ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн. Хан-Ууул дүүргийн нутаг 75-р сургуулийн баруун замд “Harrier” маркийн автомашин 6 настай, 9 настай 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment