8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудын эрсдэлээс хамгаалах төслийн үр шимийг 4000 гаруй хүн хүртжээ

2018-05-04 14:34:48

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн санхүүжилттэй “Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс эртнээс хамгаалах” SFER/GLO/005/MUL төсөл Монголд амжилттай хэрэгжлээ. Уг төсөл нь зудын эрсдэлийг даван туулахад малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт хүнс, тэжээлийн тусламж үзүүлэх гол зорилготой.

2017 оны 12-р сард хэрэгжиж эхэлсэн богино хугацааны төслийн хаалт болгож (2018.05.02) мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн 1 тонн бодис, ариутгалын манан үүсгэгч багаж, 800-1000 бог мал хашиж, тусгаарлан малын ангилалт, тарилгыг зохион байгуулах иж бүрэн зөөврийн хашааг төслийн зорилтот 5 сум, Мал эмнэлэг, үржлийн газар (МЭҮГ), Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Төсөлд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй 504 малчин өрх хамрагдсан байна. Эдгээр өрхөд хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцсэн 19.3 тонн хонь, ямааны мах нийлүүлж, 340 тонн хорголжилсон хүчит багсармал тэжээл, 17 тонн эрдэс, аминдэм, биологийн идэвхт тэжээлийн нэмэлтийг тусламжаар олгожээ. Ингэснээр нэг малчин өрх махны борлуулалтаас дунджаар 140 мянган төгрөгийн орлого олж, нийт дүнгээр 68,8 сая төгрөгийн мах борлуулсан байна.

Мөн Улаанбаатар хотын 7 дүүргийн зорилтот бүлгийн 397 өрх, орон гэргүй 48 иргэнийг өвлийн улиралд түр орогнуулах хоёр төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 1 цэцэрлэг, Завхан аймгийн Улиастай хотын 100 өрхөд тус тус хүнсний тусламж үзүүлсэн байна. Ийнхүү төслийн үр шимийг 4136 хүн хүртсэн гэсэн тооцоо гарчээ.

Дашрамд дурдахад, НҮБ-ын ХХААБ-аас сүүлийн 3 жилд МЭҮГ-т малын гоц халдварт өвчний хорио цээрийн бүсэд ариутгал халдваргүйтлийг хийхэд зориулан 4.3 тонн олон найрлагат AniGuard, Hi-Cop ариутгалын бодис нийлүүлсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment