8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож байна

2018-05-04 17:55:00


Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.  Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож эхэлжээ.

Мөн 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгч байгаа юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас авчирч туршин, нутагшуулах ажлыг эхлүүлсэн аж. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах” төслийн хүрээнд чацарганы үрийн тосыг өндөр технологиор боловсруулах тоног төхөөрөмж, хортон шавьж барих наалтын цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Мөн Дархан-Уул аймагт жимс жимсгэний суулгацын хорио цээрийн байгууламж барьж, жимс жимсгэнэ тариалах сургалт зохион байгуулж, 21 аймгийн 100 гаруй жимс жимсгэнэ тариалагчдыг хамрууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
batbileg
xaana be
2018/05/05 103.9.89.98
MIS JOYCE
Сайн уу Бүгд, Миний нэр бол хатагтай joyce anderson. Би өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл аваха
2018/05/05 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment