8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчимжсэн мал, ахуйн фермерийг хөгжүүлэх шаардлага бий болсон уу

2018-05-04 15:53:00

3Монгол улсад эрчимжсэн мал, аж ахуйн фермерийг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцож эрчимжсэн мал, аж ахуйн фермерийг хөгжүүлэх арга замын талаар зөвлөлдөв.

2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 1727 аж ахуйн нэгжид 74.0 мянган толгой сүүний чиглэлийн үхэр, 236 аж ахуйн нэгжид 28.7 мянган толгой махны чиглэлийн  үхэр, 1511 аж ахуйн нэгжид 353.1 мянган толгой мах, ноосны хонь, 34 фермд 13.1 мянган толгой гахай, 40 фермд 766.9 мянган толгой тахиа, 31 ферм, 397 өрхийн 11492 бүл зөгий тоологджээ. Энэ нь нийт хүн амын хүнсний хэрэгцээ, шаардлагатай харьцуулбал маш бага тоо юм. Тиймээс эрчимжсэн мал аж, ахуйг хөгжүүлэх, фермерийн тоог нэмэх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсныг энэ салбарынхан дурьдаж байна.

Тухайлбал, нийслэл Улаанбаатарын хотын иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийн 69.7 хувийг хот орчмын фермерүүдээс нийлүүлсэн шингэн сүү эзлэгдэг бол импортын хуурай сүү 22 хувь буюу 4.1 мянган тонн, бэлчээрийн мал аж, ахуйгаас нийлүүлж буй шингэн сүү 13.5 сая литр буюу 7 хувийг тус, тус эзэлдэг байна. Тиймээс импортын хуурай сүүг үнээний цэвэр сүүгээр орлох бүрэн боломж нь зөвхөн эрчимжсэн мал, ахуйн фермийг хөгжүүлэх юм. Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үнийг багасгах боломж ч тус гэж зөвлөгөөнд оролцогчид үзэж байна.

Нөгөөтэйгүүр малын тоо ихэсхийн хэрээр бэлчээр доройтон тархлагдах аюул нүүрлэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар манай орны бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар доройтон талхлагдаж байна гэсэн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа гарчээ. Тиймээс цаашид бэлчээрээ хадгалж, хамгаалж үлдэх аргуудын нэг нь зайлшгүй эрчимжсэн мал, ахуйг хөгжүүлэх гэж тус салбарынхан үзэж байгаа юм.

Тиймээс мал, аж ахуйн фермерийг үхрийн, хонины, адууны, ямааны гэх зэргээр мал төрөл бүрээр нь цаашлаад сүү, махны чиглэлээр нь ангилан хөгжүүлэх шаардлага бий болсон байна. Одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг төрөөс бодитоор дэмжин ажиллах хууль эрх зүйн орчныг нь сайжруулах зэрэг ажлыг хийх бодит шаардлага бий болсон гэдгийг тус салбарт ажиллагсад үзэж байгаа аж.

Нэг үхрийн фермер байгуулахад асар их хэмжээний хөрөнгө шаардагддаг. Тиймээс төрөөс фермер байгуулах үйл явцыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжихийг тус зөвлөгөөнд оролцогчид хэлж байв.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “ Эрчимжсэн мал аж, ахуйг хөгжүүлэхэд олон улсын стандарт зайлшгүй шаардлагатай. Зургадугаар сарын 1-ээс Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл, мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийнхаа хүрээнд бид эрчимжсэн мал, аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Хот суурин газрын хүн амыг аюулгүй хүнс тэжээлээр хангахад чиглэн Эрчимжсэн мал, ахуйг хөгжүүлэхэд салбар яам болон төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа” гэсэн юм.

Аливаа фермерээс гарч буй бүтээгдэхүүн нь иргэд, олон нийтийн хоол хүнстэй шууд холбогддог учраас стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг салбар яамнаас анхааруулсан нь энэ. Фермерийн үйл ажиллагаагаа хөгжүүлж чадвал дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна гадны улсууд руу ч импортлох боломж байгаа юм. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжилтнүүд фермер байгуулан ажиллахад хамтарч ажиллах хэрэгтэй гэх саналыг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

Манай улс 90 орчим сая малтай. Нөөц хангалттай бий учраас фермерийн чиглэлд илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлага бий болжээ. Харин хэрхэн, яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгох шаардлага бий болсон байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах нь улс орны эдийн засагт нэмэр болохоос гадна хүн амыг эрүүл хүнсээр хангах давуу талтай юм. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
trust funds loan lender
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
иргэн
Мангарууд. Хөдөө аж ахуйн яаманд мал мэддэг хүн нэг ч байхгүй гэж Төмөржав гуай хэлж байсан.
2018/05/04 112.72.14.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment