Монгол Улсын иргэн Л.Жаргалсайхан гэгч өнгөрсөн жил иргэд, албан байгууллагаас нийт 300 гаруй сая төгрөг залилан мэхэлж авсан нь баримтаар тогтоогджээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсний зэрэгцээ гэр бүлийнх нь хамтаар орон даяар эрэн сурвалжилж байна. Сэжигтэн Л.Жаргалсайхан нь өөрийгөө “Монгол Улсын хөрөнгийн биржид Үнэт цаасны брокер хийдэг” хэмээн худал хэлж, өөрийн хамаатан болон бусад иргэд албан байгууллагаас удаа дараагийн үйлдлээр 300 гаруй сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулжээ. Тиймээс иргэдийг түүнд хууртагдаж мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
300 гаруй сая төгрөг залилан мэхэлж авсан этгээдийг эрэн сурвалжилж байна
2016-02-03 13:23:00