Бэлхүүсээрээ таргалах нь эрүүл мэндийн олон асуудлыг ар араасаа дагуулж байдаг. Өөхлөлт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, нойргүйдэл, хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ анхааран илүүдэл өөхлөлтийг багасгах хэрэгтэй. Мэдээж үүнийг арилгахад хэцүү. Гэхдээ энэхүү байгалийн хольцийг гэртээ бэлдээ уугаад үзээрэй.
Хэвлийн дотор өөхлөлтийг шатааж, шөнийн турш ходоодонд эерэг нөлөө үзүүлдэг юм байна. Амеркийн 40 настай эмэгтэйчүүдийн группийн гишүүд энэхүү аргыг туршиж үзсэн бөгөөд тун эерэг үр дүн гарсан байна. 1 сарын дараа гэхэд биед нь мэдэгдхүйц өөрчлөлт орсон бөгөөд бэлхүүсний тойрог богино хугацаанд багасжээ.
Энэ хольмог нь илчлэг багатай ч олон төрлийн амин дэм, витаминуудыг өөртөө агуулж байдаг. Орцонд цагаан гаа, өргөст хэмх, гааны навч, нимбэг орно.
Цагаан гаа
Цагаан гаа нь үрэвслийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй бөгөөд эрдэс, антиоксидант, витамин, амин хүчлүүдээр баялаг. Энэ хүчирхэг үндэс нь өвдөлт намдаах, ходоодны хорт хавдарыг арилгах, цэр ховхлох, зүрхний эрүүл мэндийг дэмжих, толгой эргэх шинж тэмдгийг багасгадаг.
Гааны навч
Энэхүү үнэрт ургамал нь амьсгалын замын өвчинд хамгийн сайн нөлөөтэй байдаг. Арьсны эрүүл байдлыг сайжруулж, стрессийг багасгаж, цусны эргэлтийг сайжруулж, биеийн эсэргүүцлийг дэмжиж, гүйлгэх, бөөлжих үед сайн. Мөн нойргүйдэлд сайнаар нөлөөлдөг бөгөөд булчинг сулруулж сайхан амрахад тусалдаг.
Нимбэг
Нимбэг бол маш олон төрлийн ашигтай тустай жимс гэдгийг олон хүн мэднэ. Үүнээс онцлон дурдвал витамин С, витамин B1, магни, кали, натри, төмөр, фосфор, фтороор баялаг. Дархлааны системийг сайжруулж, шархыг эдгээх, цусан дахь сахарын түвшинг зохицуулах, биеийг хоргүйжүүлж, судас, хялгасан судасны цусны эргэлтийг дэмжиж, бактерийн эсрэг үйлчилгээтэй.
Өргөст хэмх
Өргөст хэмх бол хамгийн илчлэг багатай хүнсний нэг бөгөөд 96% нь ус агуулсан байдаг Биеийг хоргүйжүүлэх, гэдэс цэвэрлэх, шээсний хүчлийг зохицуулах, ходоодны ханыг хамгаалах, шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг.
Хэрхэн бэлтгэх вэ?
Өргөст хэмх /дунд зэргийн хэмжээтэй/ - 1ш
Нимбэг /дунд зэргийн хэмжээтэй /- 4ш
Гааны үндэс - 1 инч
Гааны навч - 10ш
Ус - 2л
1 ширхэг нимбэгээ нимгэн нимгэн хэрчээд үрийг нь салгаж авна, дараа нь өргөст хэмхээ нимгэн хэрчиж нэмнэ. Цагаан гаагаа хальслаад жижиглэн хэрчиж хийнэ. Үлдсэн 3 нимбэгний шүүсийг шахан хийнэ. Дээрээс нь гааны навчаа нэмээд холино. Усаа хийж хутгасаны дараа нь 6 цаг амраах бөгөөд дараа нь өдрийн турш ууж хэрэглэнэ.
Ингэж ууснаар өөх тосыг шатаах процессыг сайжруулж, бодисын солилцоог хурдасгах, бие хөнгөн шингэн сайхан болдог байна. Өдөр бүр хэрэглээд 1 сарын дараа үр дүнгийг нь үзээрэй.