17o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд тоглогдох урлагийн тоглолтууд

2018-05-05 17:00:00

Энэ амралтын өдрүүдэд та юу үзэхээ төлөвлөсөн үү. Тэгвэл таньд бэлдсэн үзвэрийн хуваарийг түүвэрлэн хүргэе. “Гэгээн муза”олон улсын театрын наадам энэ сарын 13-д болно. 14 дэх удаагийн эл наадамд зориулсан олон сонгодог бүтээлүүдийг драмын театрын тайзнаа амилуулна. Мөн П.И.Чайковский “Евгений Онегин', Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох юм байна.


УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР:

Тавдугаар сарын 5-нд 17:00 – П.И.Чайковский “Евгений Онегин” дуурь
Тавдугаар сарын 6-д 17:00 – Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР:

Тавдугаар сарын 5-нд 19:00 – “Өндөр гэгээ” дуулалт жүжиг
Тавдугаар сарын 6-нд 18:00 – Л.Толстой “Адууны түүх” сонгодог жүжиг
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Тавдугаар сарын 6 -нд И.В.Гётегийн “ФАУСТ” пост драмын жүжиг
Тавдугаар сарын 4-нд 19:00 – “Playing love best” концерт 
АСА ЦИРК

Тавдугаар сарын 5, 6 -нд “The Voice of Mongolia” шигшээ шалгаруулалтын амьд тоглолт
АСЕМ Цогцолбор

Тавдугаар сарын 4-15-нд - “U film” уран бүтээлийн нэгдэл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг тоглоно. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог юм. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулж, гол дүрд Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглоно.

Мөн Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдох юм. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 130