Оюутнууд шалгалт шүүлэг дөхсөн үед шөнөжингөө хичээл давтах шаардлагатай болдог. Тэгвэл Хятад оюутнууд зүйрмэглэж унтахгүй байх шилдэг арга бодож олжээ. Тэд хувцасны хавчаарыг таазанд зүүж, үсэндээ наалдуулдаг байна. Ингэснээр унтана гэдгийг мартаж, зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулдаг ажээ. Хятадын Твиттер буюу “Weibo” хуудсанд Фужиан мужийн оюутнууд хичээлээ ингэж давтдаг талаар нууцаа дэлгэжээ. Интернэт хэрэглэгчид анхандаа тэднийг амиа хорлох гэж буй хүүхдүүд гэж андуурч байсан ч нууц нь ийнхүү тайлагдлаа.
Хятад оюутнууд ингэж хичээлээ давтдаг
2018-05-06 14:00:00