8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнхболд хоёр хүүхдийн амь аварчээ

2016-02-03 13:41:00

Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг туслах тахар Б.Мөнхболд нь хүний амь нас аварч иргэний журамт үүргээ биелүүлж гавъяа байгууллаа. Б.Мөнхболд нь 2016.01.21-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явхад нь 18 дугаар байрны 2 давхрын тагтан дээрээс бага насны 2 хүүхэд "Ахаа туслаарай, манай гэр шатаж байна" гэж хашгирсан байна. Үүнийг сонссон тэрээр тус орц руу гүйн ороход орцоор дүүрэн утаатай, харанхуй байсан ба хаалганы дэргэд очиход дотроосоо шатсан байдалтай хаалганы завсраар гал улалзаж байсан байна. Энэ үед хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд гадна хаалгыг мулт татаж онгойлоход дотроо давхар хаалгатай байсан ба тэр нь шатаж байсныг өшиглөж онгойлгон ороход бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд тагтан дээрээ уйлаад сууж байсан байна. 2 хүүхдэд өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа нөмөргөөд авч гарч 1 дүгээр давхрын айлд оруулан учрыг хэлээд орхих үед онцгой байдлын гал унтраагчид ирж галыг унтраасан байна. Хүүхдүүдийн эцэг, эх утсаар холбогдон хүүхдүүдийг нь галын аюулаас амь насыг нь аварсанд талархлаа илэрхийлжээ. Уг алба хаагч нь өмнө нь Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр 8 жил ажилласан туршлагатай алба хаагч юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1say tugrug ch boltygai tur iim myndag khumuusiig shagnaasaa aygui l bol neg temdeg uguj mangartana daa teneg khuniig temdgeer khyyraa gej say tugrugch boltygai uguusui ene tur zasag
2016/02/03 103.17.108.42
уянга
мундаг залуу байна ш дээ шудрага журам олгох хэрэгтэй
2016/02/03 103.17.108.42
zochin
Avragchid bayr hurgie Aztai huuhduud bna
2016/02/03 103.17.108.42
zochnin
mash tom gaviya baiguulsan bna bayar hurgie!
2016/02/03 103.17.108.42
МАШ САЙН БАЙНА ...ШУДАРГА ЖУРАМ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ
2016/02/03 103.17.108.42