8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын  36 иргэн зорчиж явсан автобус шатжээ

2018-05-07 09:09:25

БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус шатсан хэрэг гарсан байна. Уг автобусаар Монгол Улсын  36 иргэн зорчиж явсан аж. Автобус энэ сарын 4-ний өдөр шатсан бөгөөд  Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан байна.

Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.  Мөн монгол зорчигчид гэмтэж бэртээгүй гэх мэдээллийг эх сурвалж өгчээ. 

Д.Болор 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment