8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөшөө сүйтгэсэн этгээдүүдийг илрүүлж, хариуцлага тооцно

2018-05-07 09:22:29

Хот чимэглэлийн баримлыг гэмтээсэн тул яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Цагдаагийн Газарт хандан хүргүүлжээ. Албан бичигт "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд байрлах "Аз жаргалтай Улаанбаатар" хот чимэглэлийн нэг ширхэг баримлыг 2018 оны тавдугаар сарын 03-ны шөнө үл мэдэгдэх хүмүүс танхайн сэдэлтээр гэмтээсэн байна. Иймд гэмт этгээдүүдийг илрүүлэх хохирлыг барагдуулах арга хэмжээг яаралтай авч ажиллана уу" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment