8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лүндээжанцан: Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэх боломжгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-07 10:35:00

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокуророос эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор тэрбээр УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгөөд байгаа билээ. Түүний өргөдлийг УИХ-аар хэлэлцэх гэсэн ч хуулийн мухардалд орсон хэмээн Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэх хуулийн заалт байхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгохоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм. Өнгөрсөн долоо  хоногт уг хуулийг төслийг хэлэлцсэн. УИХ-ын тухай хуульд чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулсаныг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангаас тодрууллаа. 

- УИХ-ын тухай хуульд яг ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ? 

- УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд УИХ-ын даргад нэн даруй мэдэгдэж, түтгэлзүүлэх асуудлыг нь нэн даруй шийдвэрлэнэ. Мөн Улсын Ерөнхий прокуророос тухайн гишүүнийг зайлшгүй  түтгэлзүүлэх шаардлагатай гэсэн тохиолдолд УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирнэ гэсэн хоёр заалт өнгөрсөн хугацаанд хэрэгжиж  ирсэн. Гэтэл 2009 онд 9.2 дахь заалт буюу "УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол Ерөнхий прокуророос түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ" гэдэг заалтыг байхгүй болгосон юм.  Ингээд үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд түтгэлзүүлнэ гэдэг заалт л үлдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн гэсэн үг. Үүнийг нь УИХ дахин хэлэлцэхдээ ганц, нэг үсэг солиод ахиж баталсан гээд ҮХЦ-ээс хоёр удаа хүчингүй болгосон дүгнэлт гаргаж байсан. 

- Үндсэн хуулийн цэцээс хоёр удаа дүгнэлт гаргаад хүчингүй болгож байхад яагаад дахин оруулж ирсэн юм бэ?

- Эхний заалт хоёр дахь заалттайгаа нийлэхээрээ нэг цогц асуудал болж байна. Тодруулбал, үйлдэл дээрээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд нэн даруй Ерөнхий прокуророос түтгэлзүүлэх асуудлыг нь УИХ-д оруулж ирээд шийдвэрлэнэ гэж. Учир нь УИХ-ын гишүүн нь ахуйн, авто аваар гэх мэт янз бүрийн хэргүүдэд нэр холбогдож болно шүү дээ. Хоёрдугаарт, гишүүнийг улс төрийн шалтаг, шалтгаанаар баривчлах асуудлууд гардаг. Тэр тохиолдолд УИХ нэн даруй хэлэлцээд шийдвэрээ гаргаад судлах ёстой. Эрх зүйн байдлыг нь хамгаалж өгч байгаа юм. Асар том стратегийн орд газруудтай хамаатай эсвэл түүхэн шийдвэр гаргахын өмнө гэнэт баривчилбал яах юм бэ. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүний дархлаа буюу халдашгүй эрхийн асуудлыг Үндсэн хуулийн дагуу хамгаалж байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Эрүүгийн хэрэгт холбогдоод түүнийг нь Улсын Ерөнхий прокуророос түтгэлзүүлж шалгах шаардлагатай гэж УИХ-д оруулж ирэх тохиолдолд хэлэлцэнэ гэсэн хоёр заалтыг хоёуланг нь сэргээж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу хоёр заалт сэргэж орж ирж байна. Энэ хоёр заалт сэргэж орж ирснээрээ УИХ-ын гишүүний халдашгүй байдал, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг үндсэн зарчим хангагдсан гэж үзэж байна.

- Энэ хоёр заалтыг нийлүүлснээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөхгүй гэж үзэж байна уу?

Тийм.

- Тэгэхээр Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү? 

- Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэх гэхэд хуулийн хийдэл үүссэн байсан. Ер нь бол энэ хуулиар ганц Д.Гантулга бус УИХ-ын гишүүдтэй холбоотой зохицуулалт иж бүрэн болж байна. Д.Гантулгын хувьд хэргийг нь Улсын Ерөнхий прокурор шийднэ. Энэ асуудал УИХ дээр яригдсан. Ер нь УИХ-ын гишүүд өөрөө түтгэлзээд шалгуулъя гэдэг. Гэтэл цаана нь сонгогчдын эрх ашиг байдаг. Хэдэн ч удаа түтгэлзэх юм билээ. Нэг асуудалд холбогдчихоод “Би түтгэлзээд шалгуулна” гээд байвал яах юм бэ. Тиймээс УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж болно. Түүнээс түтгэлзэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж ажлын хэсгээс үзсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нн
зөнөг лундаа хүчирхийллийг дэмжиж байна ичээч
2018/05/08 202.21.97.90
zochin
энэ зөнөг залгасан өвгөн бандааштайгаа зайлвал таарна
2018/05/07 59.153.114.46
zochin
хөдөөнөөс ирсэн бух бандааш Гантулгыг зайлуулая аааа ичээчэээээээээ новшнуудаа
2018/05/07 59.153.114.46
zochin
МАН ынхаан наад хөдөөний ороо нь орсон бухаа зайлуулахгүй бол дараагийн сонгужль гэж чи өөрөө ч гарна ч гэж санасны гарз шүү
2018/05/07 59.153.114.46
ЗОЧИН
ЛУНДААЖАНЦАН УИХ-Д ОДОО ХАНТЛАА СУУЛАА ХОЛИОН БАНТАН ХУТГАХАД НЬ ОРОЛЦДОГ ХҮН БОЛЖ ХҮҮХЭД НОХОЙН ДООГ БОЛОХ ЮМ ДАА ЭНЭ ЧИНЬ НЭГ ЮМ ХЭЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ЮУ ВЭ?
2018/05/07 202.9.44.76
Зэлэм
Монголын хууль хүчний байгууллага хэдхэн хуулийн сургублиас хамааралтай, хэн тэр сургуулиудийн эзэн бээ, тэд Монголын хуулиар шавь нараараа дамжуулан шатар тоглоод байгаа юм биш үү
2018/05/07 64.119.26.116
сонгогч
Энэ өвгөн тэтгэвэртээ гарч төрийн ажилд зай болоод өгөөсэй билээ
2018/05/07 202.72.245.122
МАН-ын өвгөн хятад
Лүнь Дао Жао Цянь гэдэг хөгшин луухаан залуу охидоор байнга шөл уудаг болохоор хамгаалалгүй яахав.
2018/05/07 103.111.68.3
Hhh
Darhlagdsan hulgaichtai l adilhan um bn UIHiin gishuud!!Gazar deeree barigdaagui bol gemt hereg uildsen ch boloh um bn!! Hutsdag haltar ve!! Mongolchuudiig doromjilj duusah um bn l daa Lundee guai!!
2018/05/07 172.58.139.236
зочин
Гантулгыг хүчин хийж байхад Лүндээг дуудаагүй нь алдаа болсон байна.УИХ гишүүн хүн алсан ч хууль үйлчлэхгүй гэсэн үг.Шудрага ёс алга болж дээ.
2018/05/07 202.21.107.4
зочин
Урагшгүй ардад ухаангүй ноёд гэдэг энэ болой
2018/05/07 66.181.160.26
Нацагдорж
Гантулгад хайртайдаа авч үлдэж байгаа биш байх Нөхөн сонгуульд Энхбаяр ыг их хуралд орж ирнэ гэхээс эд үхтлээ айж байгаа нь тэр ээ Шийдвэрүүд нь ард түмний эсрэг чиглэлээ
2018/05/07 66.181.160.26
лүндээ новшоо
Лүндээ гэж нэг новшийг баянголынхон гаргаж ирсэн.20 онд новшийг арчиж хаяаарай.хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй.тэр эрхийн өг.лүндээ новшоо юуны чини дархлаглсан эрх вэ.тийм эрх мэдэл хаана ч бай ёсгү
2018/05/07 139.5.218.60
zochin
гоё гоё бүр аваад үлдчихээсэй
2018/05/07 203.91.119.102
БИ
ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ӨДРӨӨС ХОЙШ ХЭРЭГ ШИЙДЭГДЭХ ХҮРТЭЛ ЦАЛИНГ ӨГӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШТЭ,БУСАД МӨН УЛСААС ГАРЧ БАЙГАА БҮХИЙ Л ЗАРДАЛЫГ НЬ ТАНАХ ХЭРЭГТЭЙ,
2018/05/07 43.228.131.40
zzz
odoo Gantulga chuluuluhduh hvseltee uguu ichij amidar Gantulga, gishvvn ch gej helehees umnuus ni ichij bna, Biye zasaj chadaagui baij yaj ulsaa zasah gesen etgeed be
2018/05/07 106.39.42.66
lundaa
лундаа ийм хогийн хувиа бодсон новш УИХ д насаараа суугаад энэ улсын толоо зов шударга биш маягаар ажлаад одоо 20 онд баяртай гээд насаараа тороос холжиж аваад зайл бнаа даа, ийм байгаа аас манай юм,
2018/05/07 59.153.113.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment