УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Намын бүлгүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар байр сууриа нэгтгэжээ.
Харин МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, нууц асуудал хэлэлцсэн байна. Бүлгээр хуралдсан асуудлаар мэдээлэл өгөхгүй гэв.