Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэн, Улсын заан Ц.Баярсайханы давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Түүнд анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт буруутаж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноосон.Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлаас Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргажээ. Тус шүүх хурлаас хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав
2016-02-03 13:57:00