8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жагар: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт орсон хүмүүсийн 90 гаруй хувь нь амаа “үдүүлчихсэн” байна

2018-05-08 08:30:00

“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг” байгуулагдаад нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажлын хэсэг ямар ажил хийсэн талаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагартай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээ шалгах ажлын хэсэг байгуулагдаад 1 сар болж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг хэдэн удаа хуралдаж, юу хийв?

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг УИХ-ын дарга М.Энхболдын 57-р захирамжаар УИХ-ын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Дамба-Очир ахалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа. УИХ-ын даргын даргын захирамжаар ажлын хэсэг байгууллагдсан нь нэг том алхам болж өгсөн. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Оюутолгойн гэрээг дүгнэх, зөрчлүүдийг арилгах. Гэтэл  ажлын хэсэг үр дүн муутай ажиллаж байна. Учир нь монгол улсын эрх ашгийг энэ ажлыг хэсэг зөрчиж байна. Жишээлбэл, чиглэл чиглэлээс хамаарч 5 дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Миний бие уул уурхай, байгаль орчин газрын харилцааны чиглэлийн ажлын хэсэгт багтаж байна. Манай хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, О.Баасанхүү нар ахлан ажиллаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Уул уурхайн яаманд ажлын хэсгийн хуралд нэг удаа суусан. Тэр хурал 10-20 минут болсон. Энэ хооронд цай кофе уунгаа хэрүүлийн шинж чанартай зүйл ярилцаж өнгөрсөн.

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт МХЕГ ч юм уу, холбогдох төрийн байгууллагаас оролцсон төлөөлөгчид нь цаанаасаа чиглэлтэй оролцож, ямар ч танилцуулга хийж ажил хэрэг болсон зүйл байхгүй. Уулзаад 2009 оны 10 сарын 6-ны өдөр байгуулсан Оюутолгойн ил уул уурхайн гэрээг шалгаж ажиллах цар хүрээгээ тодорхойлж ажиллах ёстой байсан. Гэтэл ажлын хэсэг ингэж ажиллаж чадахгүй байна. Зөвхөн эдийн засгийн ашиг хонжоо харсан, хэсэг бүлэг хүмүүст үйлчилж ажиллаж байна. Монголын эрх ашгийн төлөө өнөөдөр ажил хийхгүй байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг  ирэх зургадугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсэг 60 хоногийн хугацаатай байгуулагдсан. Энэ хугацаанд бид Оюутолгойн гэрээг өдөр шөнөгүй шалгаж, гэрээтэй холбоотой баримт материалтай танилцаж ажиллах ёстой гэж ойлгосон.

Гэтэл өнөөдөр бид ямар ч бичиг баримт олж үзээгүй. Хаанаас нь яаж ямар чиглэлтэйгээр шалгах тухайгаа нэг ч яриагүй, уулзаагүй байна.

-Ажлын хэсэг байгуулагдсанаар хойш дорвитой уулзаж, хийсэн ажил байхгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Оюутолгойн гэрээг тойрсон асуудалд монгол эрх ашиг, монгол улсын иргэдийн эрх ашгийн тухай нэг зүйл ч яригдахгүй байна. Энэ гэрээг тойрсон улс төр, ашиг сонирхол бүхий хэдхэн нөхдийн хооронд ярьдаг яриа болж байна. Ер нь ажлын хэсэг байгуулагдсанаас хойш өнөөдрийн хүртэл уулзаж дорвитой ажил ярьсан зүйл байхгүй. Өнгөрсөн сард нэр төдий уулзалт хийгээд өнгөрсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзалдаагүй байна. Зарим ажлын хэсгийн нөхдүүд Уул уурхайн сайдын өрөөнд хэдүүлэхнээ уулздаг. Ажлын хэсгийн гишүүдийг уулзалтад оруулдаггүй. Уулзалтын худал зар тараах зэргээр ажлын хэсэг болон чиглэлийн ажлын хэсгийн хүмүүсийн оролцуулахгүй байна. Оюутолгойн ажлын хэсэгт орсон хүмүүсийн 90 гаруй хувь нь амаа “үдүүлчихсэн” байна.

-Оюутолгойн асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж, цагдан хорьж байгаа. Энэ хүмүүсийг үргэлжлүүлэн хорих эсэх нь энэ 7 хоногт шийдэгдэнэ. Эдгээр хүмүүсийн баривчилгаа шалгалт хэр үр дүнтэй бодит байх бол. Ингэж асуусны учир нь шалгасан нэр зүүлгэж, суллах магадлалтай гэх таамаг, яриа олны дунд байна?

-Энэ хэлбэр төдий баривчилгаа, хорьж байгаа асуудал юм. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар удахгүй суллагдана. Би үүнийг баттай хэлж байна.

Яагаад гэвэл өнгөрсөн 28-29 жилийн хугацаанд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үүний адилаар өнөөдөр хэн ч хариуцлага хүлээхгүй. Энэ чөтгөрийн тойрог зүйлээс монголын ард түмэн салахыг хүсэж, нэгдэж, тэмцэж ирсэн. Монголчуудын нэгдсэн сэтгэл, цөм болсон дархлааг сулруулахын тулд нэр бүхий хүмүүсийг шалгасан, хорьсон нэр зүүлгэж байгаа юм. Ард түмний санаа бодлыг өөр тийш нь эргүүлж байгаад ирэх зургадугаар сард Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх гэж зүтгэж байна.

Монголын төр монгол улсын төлөө биш, монгол иргэний, монгол хүний төлөө биш зөвхөн Рио-Тинто компаний төлөө ажиллаж байна. Энэ компанид үйлчлэх, гадаад, дотооддын эдийн засгийн алуурчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчлэхийн төлөө явж байна. Оюутолгой монголын ард түмний баялаг. Үндсэн хуулийн 6.1-д, НҮБ-ийн 1962 оны 18,03 тогтоолд баялгийн эзэн улс баялгийнхаа дийлэнх хувийг авна гэсэн тоглоолыг зөрчсөн. Ийм зүйлийг үргэлжлүүлэх гэж байгаа нь олон хардлага дагуулж байна. Оюутолгойн ил уурхай ажиллаж эхэлсэн энэ 9 жилийн хугацаанд монгол улс хоногт 3 сая ам.долларын өрөнд орж байна. Хүүгээс хүү бодох зарчмаар. УИХ-ын 4 тогтоол, Үндэсний авулгүй байдлын 6 зөвлөмж, 10 гаруй хууль тогтоомжийн Оюутолгойн ил уурхай зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихаад байхад цаашид үргэлжлүүлэх гэж байгаа нь асуудал дагуулж байгаа юм.

-Оюутолгойн гэрээг шалгасан, гэрээнд асуудал “но” байхгүй гэсэн дүгнэлт дээр ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг зуруулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Ажлын хэсэг Оюутолгойн гэрээг шалгасан. Гэрээнд асуудал байхгүй, сайхан гэрээ байна гэсэн утга агууллагатай зүйлд ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн. Зарим гишүүд нь зурчихсан явж байна. Тэгэхээр гэрээтэй холбоотой асуудлаар хоригдож байгаа нөхдүүд суллагдана. Нөхцөл байдал ийм л байна.

Тэр бүү хэл Рио-Тинто компаниас битгий татвар аваарай гэсэн утга агууллагатай зүйлийг Австралын нэгэн сайд манай Уул уурхайн сайдад  ярьсан байсан гэж байна.  

-Бээжинд барьсан Рио-Тинтогийн суурин төлөөлөгчийн газрыг 30 сая долларыг монгол улс төлөх тухай ярьж гэж та сая ярьлаа. Бээжин баригдаж барилгын мөнгийн манайх төлдөг нь ямар учиртай юм бэ?

-Бээжинд барьсан Рио-Тинтогийн суурин төлөөлөгчийн газрын зардал болох 30 гаруй сая ам.долларыг Монгол улс төлөх тухай яриа гарсан. Одоо ч яригдаж байна. Яагаад урд хөршид барьсан суурин төлөөлөгчийн газрын мөнгийг манайх төлөх ёстой юм бэ. Энгийнээр бодоод үзэхэд ойлгомжгүй зүйл байгаа биздээ.

-Баримттай юу?

-Баримттай. Миний ярьж байгаа зүйл бүгд баримттай.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yaj iij bgaad heden haltar zoostoi bolchih sonirholtoi humuus ene bagt bagtsan bolhoor ard tumen ih yum gorigsonii hereggui bhaa ed nar ymar tsadaj hanadag bishdee gol zorilgo n mungu shdee
2018/05/11 64.119.16.166
Хахууль хулгайн үүр болсон. У. И. Х нэртэй дээрэмийн бүлэглэлийг тарааж устгая. Олон түмэн минь ээ
Цнд
2018/05/10 66.181.160.40
Irgen
Uh hurliin gishuudiin 70-90 % n RioTinto gois hahuul avsan gej bichsen bsan !!! Ene unen bolood ajliin hesgiinhenii amiig udeed bgaa !!!
2018/05/09 106.161.146.71
Иргэн
Баяр, Сайханбилэг,Баярцогт нар суллагдвал Моншолчуудын тэвчээр алдарна
2018/05/08 122.201.21.191
Irgen
Энэ залууд шалчиганаад байсан зүйл байхгүй байна тэнэг эрка! Маш зөв зүйл ярьсан байна.Шудрага залуу чамд амжилт хүсье!
2018/05/08 103.14.38.131
ЭРКА
Ам алдвал барьж болдоггүй гэсэн үг бий.Нэгэнт байгуулсан гэрээний хойноос битгий шалчигнаад бай.Дараа дараагийнхаа гэрээг л сайн хийхээ бодоцгоо.
2018/05/08 66.181.176.187
Заяа
Худалдагдсан нөхөд байгаа бол одоохон 461 - рүү нь явуулчихна.
2018/05/08 64.119.21.77
зочин
Шударга залуу байна Хичээж зүтгээрэй
2018/05/08 66.181.160.21