8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-05-08 08:36:03

\

Өнөөдөр болох үйл явдлууд...

08:30 цагт:  
"Монголын инновацийн 7 хоног-2018" арга хэмжээний хүрээнд "Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018" чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно.

09:00 цагт: Төрийн ордонд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: ЗТХЯ, УБТЗ, АТҮТ, "GS1 Mongolia", ММЗИХ, МТЗНХ-оос зохион байгуулж буй "Логистикийн долоо хоног-2018" арга хэмжээний хүрээнд "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг" сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг, уулзалт АТҮТ-ийн хурлын зааланд болно.

09:00 цагт: “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдийн сургалт семинарийн нээлт Монголын үндэсний олимпын хороонд болно.

09:00 цагт:  Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг МҮЭСТО-ны бага танхимд эхэлнэ.

10:00 цагт: Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  93 жилийн ойн хүрээнд  Д.Нацагдоржийн хөшөөнд хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

11:00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно.

11:00 цагт:  Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Моннис цамхгийн үүдэнд болно.

11:00 цагт:  Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11:30 цагт:  Монголын_хүүхдийн_ордонд “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” зөвлөгөөн болно.
 
12:00 цагт: “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал Анкор төв /Мобикомын Теди төвийн урд/ болно.

12:00 цагт:  Эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоохыг шаардсан жагсаал Драмын театрын гадна талбайд болно.

12:00 цагт:  Монголын улаан загалмай нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт болно.

14:00 цагт: Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт "Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулна. Уг судалгаанд Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг хамруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment