Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж, түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан харамсалтай хэрэг гарсан байна. Эл хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад галд алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ.
Дөрвөн иргэн угаартаж нас барсан байна
2018-05-08 12:40:00