8o
Улаанбаатар хот
mobile menu

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2016-02-03 14:35:00

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хонконгт ял эдэлж буй Монгол иргэд эх нутагтаа шилжин ялаа эдлэх боломжтой юм. Хэлэлцээрийг байгуулснаар хууль зүйн хоорондын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт Монгол, Хонконгийн хоёр талын харилцааг нэмэгдүүлэх боломж нээгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment