'Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж, авто зам ч эвдрэн аюултай болжээ. Тиймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг замыг засварлаж эхэллээ
2018-05-09 11:17:00