8o
Улаанбаатар хот
mobile menu

Хугацаа нь дууссан бэлэн гоймон, хатаасан жимсийг хураан авчээ

2018-05-11 12:02:00

Вьетнам засварын газруудад хугацаа нь дууссан бэлэн гоймон, хоол амтлагчийг тарааж, агуулахад хадгалж байна гэх мэдээлэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт иржээ. Уг мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулийн 18 гудамжинд байрлах "Баруун хөшөөт" ХХК-д хяналт шалгалт хийсэн байна.Шалгалтаар хадгалах хугацаа дууссан их хэмжээний бэлэн гоймон, хатаасан жимс, хоол амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулах, чингэлэгт хадгалж байсан зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment