8o
Улаанбаатар хот
mobile menu

Цалинг 50 хувиар нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлана 

2018-05-09 11:31:15


Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа энэ хоёрдугаар улиралд багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өчигдөр жагссан билээ. Энэхүү жагсаалд ҮЭ-ийн гишүүн идэвхтэн, сонгуультанууд оролцлоо. Улсын драмын эрдмийн театрын урд талбайгаас эхэлсэн жагсаал Эрүүл мэндийн яамын үүдэнд үргэлжилсэн юм. Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлага хүргүүллээ.  Тус шаардлагад “Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах, Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох” гэжээ. Тэд шаардлагынхаа хариуг ажлын гурав хоногт буюу энэ сарын 11-ны дотор ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар: Эмнэлгийн асрагч сувилагч нар сард 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэлцдэггүй. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байгаа. Сувилагч нар бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдтлаа ажилладаг. Тэд зургаахан цаг унтаад эргээд л ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг гардаг. Өнөөдрийг хүртэл эмч, эмнэлгийн ажилтнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж, тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс бид энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Сувилагч, асрагч нарын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хохирогч
Сувилагч нар ажил хаяад яахийм бэ! Инээдтэй шдээ ажилаа хүн шиг хийчээд цалин нэмүүлээ! Бүгдэд нь зориулсангүй
2018/07/04 27.123.214.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment