НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус НӨАТ-ын баримтын системийг зохиоход оролцсон таван залууд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны урилгаар залуус очиж ажиллаад, НӨАТ-ын систем дээр суурилж хөнгөлөлттэй эмийг олгох систем хийж өгсөн байна. Гэтэл НӨАТ-ын улсын үйлдвэрийн системийг өөр газар өглөө гэдэг үндэслэлээр таван залууд эрүү үүсгээд байгаа аж.