8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийн явц удаан байна

2018-05-09 12:05:14

НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж байна.

Тодруулбал, Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг  дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн өмчид хөрнгө бүртгэн авах тухай/ баянгол дүүргийн 9, 10 дугаар хороог дамнан баригдсан 1,0 км автозам, 6 ус түгээх байр/,  Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай/ 12 ус түгээх, 1 резерваурын байрыг актлах тухай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, 34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө/, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэх байна. 

Хуралдаан эхэнд Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн дараа хуралдаан оролцогчид мэдээллийг нягталж, шалгаж хуралдааны сүүлд  ахин хэлэлцэх шаардагатай гэж үзэж буцаасан юм. Улмаар хоёрдугаар асуудал буюу Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлаар хуралдаанд оролцогчид мэдээлэл сонсож, асуулт асууж байна. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан хуралдааны талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаад онцолж хэлэлцэж байгаа олон асуудал байна. Хамгийн нэн тэргүүн Улаанбаатар хотын хэмжээнд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл явц, хэрэгжилтын талаар мэдээлэл солилцож хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 20 гаруй төсөл, хөтөлбөр 600 гаруй сая доллорын зээлээр хэрэгжиж байна. Гэхдээ энэ төслүүдийн явц удаан байна. Зарим төслийн хэрэгжилт муу, түүнд тавьж буй хяналт сул, үр өгөөж нь хэр байгаа нь тодорхойгүй зүйл олон байна. Ганц нэг төсөл эзэнгүйдсэн. Олон албан газар, хүмүүсийн дунд эзэнгүйдэж байгаа учраас энэ төслүүдийг эзэнжүүлэх. Хяналт хэрэгжилтийг нь сайжруулах зэрэгт шаардлагатай арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж байна.

Үүнээс гадна нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр дэд хөтөлбөр төсөл батлахаар хэлэлцэж байна. Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдсэн, бага насны хүүхэд, охид бүсгүйчүүд, залуучууд гэмт хэргийн хохирогч болох тохиодол ихэсч байна.  Энэ хэмжээгээр гэмт хэрэг үйлдэл, арга нь нарийссан болохоор үүнээс урьдчилан сэргийлж нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг олгох, хууль эрх зүйн ойлголт ямар байх ёстой талаар сургалт мэдээлэл явуулах төсөл хөтөлбөр батлуулахаар ажиллаж байна" гэв. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаан үргэлжилж байна. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Пёз
Хулгайч царай
2018/05/09 66.181.191.193
зочин
Толгой нь яасан юм бол доо л гэхээр үндэсний ба хотын удирдлагууд хэзээ ухаарах бол гэж харж суусаар баларлаа шүү таминээ
2018/05/09 202.179.25.122
зочин
Эзэнгүй байр сууц ч дийлдэхгүй болов. Гэтэл УБ захиргаа барилгажилтад зээл авсаар л байх юм. Боловсруулсан нүүрс гэж ус их шаардах, бохирдуулах, агаарыг бохирдуулах төслүүдээ ярьсаар өөрийг нэмсээр л
2018/05/09 202.179.25.122
зочин
УБ хот усгүй болж байгааг дүгнэж гаргасан тайлан байна. Агаарын бохирдлоос бол хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан үхэх, үргүйдэс, зулбах зэргээр монгол үндэстэнд аюул учрах болсон тухай тайлан ч гарлаа
2018/05/09 202.179.25.122
Bat
Энэ ямар хүйтэн царайтай хүн бэ?????
2018/05/09 122.201.21.84
  • Recent
  • Most Read
  • Most Comment