8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгүүлчдийг тагнасан асуудлаар прокурорын байгууллага хариу ирүүлжээ

2018-05-09 12:34:00

Нийслэлийн прокурорын газраас  нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Тэгвэл МСНЭ-д Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс 'Эрүүгийн хэргийн тухай холбогдох мэдээллийг прокурорын байгууллагад хандан гаргуулж авах нь зүйтэй” гэх хариуг ирүүлжээ.

Харин Нийслэлийн прокурорын газраас 'Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлд 'Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй”, 58 дугаар зүйлд 'Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн хэрэгбүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тухайлсан мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн байна.

Тиймээс цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудалд холбоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг МСНЭ-д албан ёсоор хандахыг хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment