ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг энэ сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаныхантай уулзалт хийх юм байна. ОУВС- тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог.
Хамгийн сүүлд буюу гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан юм. Манай улсын хувьд малын эрүүл мэндийг сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бизнесийн орчныг сайжруулахад анхаарах ёстой. Ялангуяа мах, сүүний чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарахыг ОУВС зөвлөж, тодорхой ажлыг эхлүүлээд байгаа юм.