8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг маргааш шүүнэ

2018-05-09 13:46:15

 

АТГ-аас  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь д маргааш дуусах бөгөөд суллах эсэхийг нь шүүх шийднэ.

 

Мөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 1-нд хоригдсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг15 хорих шийдвэрийг шүүх энэ сарын 1-нд гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment