8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

2018-05-09 15:30:40

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам сүлжээний насос худгийн угсралтын ажлыг  2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний 05:00  цагийн хооронд хийж, замын хөдөлгөөнийг нээлээ.  Зуны цагт орсон борооны ус тунаж тогтдог байдлыг арилгах зорилгоор хийсэн тус  ажлын гүйцэтгэгчээр  Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллав. Худаг угсралтын ажлын хүрээнд  380-н гномоор  2700м3 тунасан усыг соруулж зайлуулсан байна. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment