Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд маргааш үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх юм. Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх шийдвэрээ маргааш гаргана.