Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Баянхонгор аймагт ажиллах үедээ эцэг эх нь автын ослоор өөд болсон 9 өнчин хүүхдэд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан сайхан үйл явдал болжээ. Энэ тухай “Хурандаа Хүрэлсүхийг дэмжигчид” фэйсбүүк хуудсанд “Эвийдээ… Хайхрамжгүй нэгнээс болж ижий нь авто ослоор өөд болон эгч дүү 9 бяцхан охид хорвоо дээр өнчирч хоцорчээ… Өнөөдөр тэд 2 өрөө байртай боллоо… Тэнгэрт байгаа ижий аав хоёрынх нь сэтгэл дэвтэж байгаа даа… Хүмүүсээ, таны ганцхан хариуцлагагүй үйлдэл олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж болохыг хэзээ ч бүү мартаарай… Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.