ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өчигдөр орой Тагнуулын Ерөнхий газарт сэтгүүлчдийг тагнасан, чагнасан эсэх асуудлаар байцаалт авахаар дуудсан байна. УИХ-ын гишүүн, сайд хүнээс хуулиараа байцаалт авах эрхтэй бөгөөд цагдан хорих, хэрэг үүсгэх эсэх асуудал яригдсан тохиолдолд л УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн асуудал яригддаг аж. Энэ дагуу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос байцаалт авахаар дуудахад “Та нарын дуудсанаар чинь ирлээ. Гэхдээ байцаалт өгөхгүй” хэмээн хэлж, байцаалт өгөхөөс татгалзсан байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн холбогдсон сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх хэрэгт цагдаа нарыг яллагдагчаар татсан хэмээн Нийслэлийн Прокурорын газраас мэдээлсэн билээ.