8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шүүх хурал эхэллээ

2018-05-10 09:57:00

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг шийдэх шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Дөнгөж сая Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шүүх хурал эхэллээ. Шүүх хуралд Ч.Сайханбилэг онлайнаар оролцож байна. Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment